2023 оны 2 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод "Монгол-Оросын Олон улсын үзэсгэлэн яармаг" зохион байгуулагдав
Улаан-Үд хотноо зохиогдсон "Монгол-Оросын Олон улсын үзэсгэлэн яармаг"
2023 оны 2 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод "Монгол-Оросын Олон улсын үзэсгэлэн яармаг" зохион байгуулагдав. Тус үзэсгэлэн яармагийг Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий Консулын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгийн газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Буриадын Экспортыг Дэмжих Төв, "Байкал Экспо" ХХК хамтран зохион байгуулав.
Уг үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр буюу 2023 оны 2-р сарын 8-нд Улан-Үд хотын Спорт цогцолборт болж, нээлтэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов, Монгол Улсаас Улан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар нар оролцов. Үзэсгэлэнд Монголын 100 гаруй, Буриадын 52 бизнес эрхлэгч оролцсон байна.
Монголын талаас Буян, Дархан нэхий, Ханбогд кашмер, Гоёл, АПУ, Улаанбаатар Хивс, Грийн групп, Тесо, Бодио, Монгол текстил, Нэйшнлкашмер, Хоролколлекшн, Моодколлекшн, Ялгуун брэнд, Түмэнсүлжээ, Говь-Эрдэнэ, Уран сүлжээ брэнд зэрэг компаниуд оролцжээ.