Булган аймгийнхан ажлын айлчлал хийв
“Алтаргана - 2024” зохион байгуулах талаар ярилцав
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй тус аймгийн төлөөлөгчид 2023 оны 2 дугаар сарын 5-6-ний өдрүүдэд Улаан-үд хотноо ажлын айлчлал хийв.
Айлчлалын явцад БНБуриад Улсын Тэргүүн Алексей Цыденовтой уулзалт хийн, Улаан-Үдийн Цөмийн оношилгооны төвд зочилсон байна.
Талууд уулзах үед, ХАА, боловсрол, аялал жуулчлал, соёл, эрүүл мэнд, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар түүнчлэн “Алтаргана - 2024” арга хэмжээний зохион байгуулалтад Буриад Улс хэрхэн оролцох тухай ярилцсан байна.
Ноён А.С.Цыденов, ХАА-н хувьд Буриад улс Монголд сайн үүлдрийн төл мал, үрийн будаа нийлүүлж, Монголоос мах, нарийн нарийвтар ноос импортлон, спорт, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжтой, Булган аймгаас Буриадын их, дээд сургуулиудад оюутан сургах боломжтой, энэ онд 30 хүртэл оюутан хүлээж авах бэлтгэл хийгдэж байгаа гэдгийг онцлов. 2023.02.06