Шадар сайд Улаан-Үд хотноо ажиллав
ШАДАР САЙД УЛААН-ҮД ХОТНОО АЖИЛЛАВ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Улаан-Үд хотод 2021 оны сарын 9 дүгээр сарын 15-ны өдөр ажиллав.
Шадар сайд Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзаж, Монгол, Оросын харилцааны чухал хэсэг болох бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцав.
Үүний дотор ОХУ-тай хил залгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Буриад Улстай хамтран соёл, шинжлэх ухааны арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар В.Б.Цыбикжапов дарга дурдав.