Ерөнхий консул Консулын патентаа гардуулжээ
Консулын патентаа гардуулав
Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суух Ерөнхий консулаар томилогдсон хатагтай Дэмбэрэлийн Нямцэрэн 2021 оны Гуравдугаар сарын 22-ны өдөр БНБуриад Улсын Тэргүүн Алексей Самбуевич Цыденовт Консулын патентаа гардуулав.
Хатагтай Д.Нямцэрэн, Монгол Улс, ОХУ 100 жилийн дипломат харилцаатай, найрсаг хөршүүд гэдгийг онцлон дурдаж, Монгол Улс, ОХУ, тэр дундаа БНБуриад Улстай хамтын ажиллагаа цаашид улам тууштай хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ноён А.С.Цыденов, БНБуриад Улс Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийн аялал жуулчлал Улаан-Үд хотноо идэвхжих нэгэн угтвар нөхцөл нь тус хотод анагаах ухааны орчин үеийн технологийн дэвшилд тулгуурласан Цөмийн оношилгооны төв баригдаж байгааг яриандаа онцлов.
Талууд үргэлжлүүлэн Монгол, Буриадын түүхэн уламжлалт харилцааны асуудлыг хөндөөд хамтын ажиллагааны цаашдын хэтийн төлөвийн талаар ярилцав.