Ерөнхий консулын мэндчилгээ
МОНГОЛ УЛСААС ОХУ-ЫН УЛААН-ҮД ХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм Та Монгол Улсаас Оросын Холбооны Улсын БНБуриад Улсын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консулын газрын албан ёсны вэб хуудсанд тавтай морилно уу.
ОХУ-ын БНБуриад Улс, Өвөр Байгалийн хязгаар, Приморийн хязгаар, Хабаровскийн хязгаарт сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дэмжиж туслах, тэдэнд хэрэгцээтэй төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, мэдээ мэдээллээр хангах нь Улаан-Үдэд суугаа Ерөнхий консулын газрын нэн тэргүүний зорилт юм.
2021 онд Монгол Улс, Оросын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 100 жил, Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Эдгээр түүхэн тэмдэглэлт ойнуудыг тохиолдуулан суугаа оронд Монгол Улсын түүх, ёс заншил, соёл урлагийг таниулан сурталчлах, мөн хоёр орны хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх зорилготой ажиллаж байна.
Хүндэтгэсэн,
ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.НЯМЦЭРЭН