Улаанбаатар, Улаан-Үд чиглэлийн шууд нислэгийг цуцаллаа
Ачаалал бага тул нислэгийг цуцаллаа
Есдүгээр сарын 19-нд “Хүннү Эйр” компани сүүлчийн нислэгээ Улаанбаатар-Улан-Үд-Улаанбаатар чиглэлд хийнэ. Эмбраер 190 онгоц хуваарийн дагуу 9-р сарын 19-ний 16:20 цагт Улаанбаатараас Буриадын нийслэл рүү нисээд нэг цагийн дараа буцаж Улаанбаатар луу ниснэ.
“Байгаль-дэйли” сонин аравдугаар сарын 27-ныг хүртэл долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэнэ гэж мэдээлж байсан боловч хугацаанаас нь өмнө уг нислэгийг зогсоохоор болжээ. Нислэг цуцлах болсон шалтгааныг “Хүннү эйр” компаниас “Ачаалал бага байгаа тул агаарын тээврийн удирдлагын шийдвэрийн дагуу нислэгийг цуцаллаа” гэж мэдэгджээ.
9 сарын 19-нөөс хойшхи хугацаанд онгоцны тийз худалдаж авсан зорчигчид худалдан авсан газартайгаа холбоо барихыг агаарын тээврийн компаниас зөвлөлөө.
2022 онд “Хүннү эйр” Улаан-Үд хот руу долоо хоногт таван удаа нислэг үйлдэж байсан бол ачаалал бага гэсэн шалтгаанаар 2023 оны нэгдүгээр сарын 11-нээс эхлэн нислэгийн тоог хоёр болгон бууруулсан тухай гэж “Байкал-Дэйли” сонинд бичжээ. Мөн гуравдугаар сарын 28-наас эхлэн нислэгийн тоог долоо хоногт гурав болгож нэмэгдүүлсэн. Дараа нь дахин долоо хоногт хоёр нислэг болгон бууруулжээ.
Эх сурваож: https://www.baikal-daily.ru/news/16/464531/